“Bella Vista” хотхонд гал гарлаа


Хан-Уул дүүргийн Зайсан дахь “MCS” компанийн “Bella Vista” хотхоны өргөтгөл, шинээр баригдаж буй барилгад өнөөдөр өглөө 09.00 цагийн орчимд гал гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр, барилга дотор хураасан байсан хөөсөнцөр хавтангуудад гал гарч шатсан байна. Галыг цаг алдалгүй бүрэн унтраасан байна. Одоогоор галын шалтгааныг тодруулахаар НОБГ-ын албан хаагчид ажиллаж байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ