Т.Билэгтийн хэргийг шүүхэд шилжүүлнэ


НИТХ-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдон Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Т.Билэгтийг батлан даалтад гарган шалгаж байгаа. Түүнийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгтэй холбогдуулж, “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг байрных нь хамт үнэгүйдүүлж хувьчилсан хэмээн буруутгаж буй юм. Н.Энхбаяр нарт эрүүгийн хэрэг үүсгэх үед тэрбээр биеэ эмчлүүлэх нэрээр хил давж, хаана байгаа нь тодорхойгүй байсан бөгөөд өнгөрсөн зургадугаар сард Интерпол түүнийг АНУ-д Цагаачлах хүсэлт гаргасныг тогтоолоо хэмээн АТГ-т мэдэгдсэн байсан юм. Түүнээс хойш удалгүй Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд тэрбээр хувийн захидал илгээж наадмын өмнө эх орондоо очихоор болсноо мэдэгдсэн. Түүнийг нь Хууль зүйн сайд “Визний хугацаа дуусч, өөрт нь зовлон тохиолдохоор эрэн сурвалжлах ажиллагаагаа зогсоогооч гэсэн захидал илгээж байна” гэж мэдээлж байв.
Харин түүний хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хэргийг хянаж дуусч байгаа. Удахгүй шүүхэд шилжүүлнэ" гэлээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ