Ц.Туяа батлан даалтад гарах хүсэлтээ долоон удаа тавьжээ

Нөхрөө хардсаны улмаас татварын бүсгүйг 75 удаа хутгалж хөнөөсөн Ц.Туяа одоо ШШГЕГ-ын харьяа цагдан хорих төвд саатуулагдаж байгаа. Тэрбээр хоригдоод хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд өмгөөлөгчөөрөө дамжуулан прокурорт батлан даалтад гарахаар долоон удаа хүсэлт тавьжээ. Гэвч прокурорын байгууллагаас хүсэлтийг хүлээн аваагүй байна. Мөн хэвлэлээр Ц.Туяаг "Нөхрөө хардсаны улмаас бүсгүйн аминд хүрсэн. Нэг мэдэхэд бөөн цусан дунд байсан" хэмээн мэдүүлсэн хэмээн бичсэн. Тэгвэл Ц.Туяа ингэж мэдүүлээгүй. Хэвлэлээр ташаа мэдээлэл бичсэн гэдгийг өмгөөлөгч Э.Ганбат мэдэгдсэн юм.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ