Үлгэр дуурайлал болох ёстой хүмүүс ингэж болохгүй ээ

Бурхны шавь замд явж байжээ. Тэгтэл, эрлэгийн элчтэй улаан зам дээр яг тааралдлаа. Бумбатай рашаан барьсан ямаа хөтөлсөн охин тэнд байх юм гэнэ. Эрлэгийн элч, бурхны шавийг хөнөөх атгаг санаа өвөрлөсөн нэгэн,
-За чи энэ бумбатай архийг уу
-Болохгүй, Сахил санваарт минь тохирохгүй гэж бурхны шавийн хариултал,
-Тэгвэл охинтой нөхц гэлээ. Мөн л сахил санваарт таарахгүй учраа өгүүлбэл,
-Тийм бол хөтөлж яваа ямааны нь голыг тасал гэв.
Амьтны гол тасалж нүгэл хийж болохгүй учраа өгүүлбэл, түүнийг эрлэгийн элч юу юугүй авч одохыг завджээ. Арга барагдсан Бурхны шавь, ариун санваартан, хамгийн гайгүй нь гэж санаад бумбатай архийг хөнтөрч орхижээ. Дараа нь охинтой ч нөхцөж, ямааны голыг ч таслачихжээ...
Архи гэдгийн мөн чанар гэвэл ийм... (Ухаарал)
Эрэн сурвалжлах албаны сэтгүүлчийн хувьд цагдаагийн байгууллагаар их л явах юм. Сонсч дуулж байгаа болохгүй бүтэхгүй бүхий л хэрэг төвгийн дийлэнх нь энэ гайтай хар архинаас болсон гэх. Архи хэтрүүлэн хэрэглэсэнээс болж авгай хүүхдээ зодож, амь насанд нь хүрчээ, архи ууж машин барьснаас болж осолдож, өөрийн болон өрөөлийн амь насыг хохироох, архи ууснаас болж гээд бүгдээрээ архинаас болж.
Мөн архины бизнес хийж, хуурамч, зөвшөөрөлгүй архи олноор нь үйлдвэрлэн, хадгалж, нууцаар зарж борлуулж мөнгө олдог нөхдүүдийн талаар ч их дуулдах юм.
Жишээ дурдахад саяхан л Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байрлах нэгэн аж ахуйн нэгжийн бараа хадгалах агуулахад 17 мянган шил согтууруулах ундаа хадгалж байсныг тус дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид илрүүлэн хураасан. Тэдэнд архи, согтууруулах ундаа борлуулах зөвшөөрөл ч байгаагүй.
Хураагдсан их хэмжээний согтууруулах ундаа нь 0,5 литр хэмжээтэй “Ancient vodka” гэсэн шошготой, домбон хэлбэрийн шилэнд савлагдсан байв. Улсын хэмжээнд архи согтууруулах ундааны үнэ татвар нэмэгдсэнтэй холбоотойцагдаагийн байгууллагад энэ төрлийн зөрчил гэмт хэргийн тоо эрс нэмэгдсэнийг ч албаны хүмүүс хэлж байгаа. Архины наймаа хамгийн их ашигтай, архи уудаг хүмүүс их байгаа болохоор тэр биз.
Архины бизнесээр баяжсан хүмүүс нилээд байдаг гэнэ лээ. Тэгж олсон мөнгө юм болох уу даа!!! Тэр хар усыг нь уусан хүн найзыгаа алж, ээжийгээ зодож, бодохоос ч сэтгэл сэрдхийлгэсэн муу үйлүүдийг хийж байгаа юм чинь, зарж мөнгий нь авсан хүн одоохондоо мөнгөтэй сайхан байгаа юм шиг боловч үйлийн үр нь боловсорч хэзээ нэгэн цагт горыг нь амсдаг биз.
Үйлийн үр нь биднээс шалтгаалахгүй, хэнийг ч ялгаварладаггүйгээрээ, авилгал авдаггүйгээрээ хамгийн сайхан юм даа.Зарим нь архи бол баяр цэнгэлийн эх ундрага мэтээр бахархан ярина. Архинаас өөр баяр цэнгэлийг нь ундраачих зүйл олдохгүй байгаа бол сөгдөж суугаад шалаа 100 мөргөчихвөл архинаас арай дээр баяр цэнгэл мэдрэгдэх байлгүй... Yгүй бол өөр баяр цэнгэл ундраачих шинэ санаа ч орж ирж юуны магад. Баяр бахдал, жаргал цэнгэлийн ундрага болсон урлаг, спорт, байгаль, шинжлэх ухаан, ном зэргийг шилтэй архиныхаа дор тавьчихаад л, өвчилснөө ч мэдсэн юмгүй баахан баяр жаргалд умбаж шумбаж байна гэж төсөөлөөд л, 1000-н архиндаа халамцаж өөрийгөө хаан болчихож гэж балайраад л насныхаа эцэст гэнэт ухаан орж шинжлэх ухааны нээлт хийсэн хүн шиг л бодолд автаад л... олс дээс хайгаад л... Ууж байгаа хүн ч тэр, хүнийг ийм болтол хар ус зарж байгаа хүн ч тэр. Ингэж мөнгө олсноос бадарчин байсан нь дээр биз дээ.
Єнєєдєр дэлхий дахинд хоёр тэрбум хvн архи, согтууруулах ундаа хэрэглэж байна. Архины vйлдвэр худалдаа эрхлэгчид Засгийн газарт орлого оруулдаг. Гэвч хvмvvсийн эрvvл мэндэд юугаар ч нєхєж баршгvй хохирол учруулсаар ирсэн. Арга ч vгvй биз. Хар бараан зvйлийг гай л дагадаг. Архи, спирт зэрэг хатуулаг єндєртэй согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг хуулиар хориглосон байдаг. Гэтэл сvvлийн vед архи vйлдвэрлэгчид далд хэлбэрийн сурталчилгааг их хэмжээгээр явуулах болсон. Орой телевизээр архи, пивоны сурталчилгаа явах нь энгийн vзэгдэл болсон шvv дээ. Бүр урлаг соёлын үлгэр дуулайлал болж явах ёстой одод нь дуулж хуурдаад сурталчилаад байх юм. Мөнгө нээрээ хүнийг ийм болгох юм даа. Ганцхан жишээг видеогоор орууллаа.
Єнєєдрийн байдлаар манай улсад спиртийн 12, архины 76, пивоны 10, дарсны есєн vйлдвэр ажиллаж байна. Тэд сvvлийн дєрвєн жилд нийт 119.8 сая литр согтууруулах ундаа vйлдвэрлэж, 63.8 сая литрийг импортложээ. Манайд насанд хvрэгсдийн 55.2 хувь нь архийг хэтрvvлэн хэрэглэж, жилдээ 140.000 хvн эрvvлжvvлэгддэг, архинд донтох эмгэгээ эмчлvvлэх шаардлагатай 12.000 хvн байгаа гзж наркологийн судалгаанд дурджээ. Архидалтын улмаас зопгvй тохиолдлоор жилдээ 1000 орчим хvн хорвоогоос цаг бусаар буцдаг гэсэн тоо байна. Аймаар байгаа биз. Эндээс эх орон минь архинд "живчихсэн" юм биш байгаа гэсэн айдас єєрийн эрхгvй тєрєх.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ