Баянголын багш нар цэвэрлэгээ хийнэ

“Дэлхийн багш нарын өдөр” тохиож байна. Энэ өдрийг хэрхэн тэмдэглэж байгааг Баянгол дүүргийн ЗДТГ-ын Боловсролын хэлтсээс тодруулав. Тэд маргааш Чингисийн талбайгаас “Цэцээ гүн” рүү явах 1000 багшийн хөдөлгөөнд нэгдэх юм байна. Малгай, энгэрийн тэмдгээр ялгарах бөгөөд тус дүүргийн цэцэрлэг, сургуулийн 160 багш оролцох гэнэ. Эднийхэн Манзуширийн хийд талаас оргилд гарах бөгөөд замдаа хог цэвэрлэхээрээ онцлогтойг мэргэжилтэн ярив.

Г.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ