“Дүнжингарав”-ын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргав

"Дүнжингарав”, “Нарантуул”, “Өгөөмөр”, “Мишээл экспо”, “Жи Эм Жи” , “Барс импекс” компанийн “Барс-1”, ”Барс-2” худалдааны худалдааны төвд хийсэн шалгалтаар нэлээдгүй зөрчил илэрсэн байна. Тухайлбал, “Дүнжингарав”, “Нарантуул” зах байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй байсан байна. Мөн “Нарантуул трейд”, “Барс импекс” компанийн “Барс-1”, ”Барс-2” худалдааны төвүүд барилга байгууламжаа ашиглалтад оруулсан ч Улсын комиссын акт гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулжээ.

Авто зам талбайн гарц, гарам эмх цэгцгүй, шаардлага хангахгүй, ерөнхий төлөвлөгөө батлуулаагүй байсан байна. Мөн гадна зам талбай хангалтгүй, дулааны зангилаа, цахилгааны щитний өрөөнүүдийг зориулалт бусаар ашиглаж байснаас гадна түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг технологийн дагуу хадгалж худалдаалаагүй, дотоод хяналтын журмыг мөрдөөгүй, үйлчилгээний технологи нь хангалтгүй байжээ. Мөн түүнчлэн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлээгүй. Галын аюулгүй байгууламжийг хангаж ажиллах талаар дотоод журам боловсруулж мөрдөөгүй гэх мэт зөрчилтэй байв.

Гал унтраах болон дохиоллын систем төлөвлөж хийгдээгүй, ашиглалтын үеийн бэлэн байдал хангагдаагүй, техник үйлчилгээ хийгдээгүй зэрэг өмнөх шалгалтаар өгсөн албан шаардлага, мэдэгдлийг биелүүлээгүй байжээ. Тиймээс "Өгөөмөр", “Мишээл групп”, “Дүнжингарав” худалдааны төвийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоох шийдвэр гаргажээ.

Б.Танан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ