Конгрессын дэргэд өөрийгөө шатаах гэжээ

Вашингтон хотод нэг эрэгтэй конгрессын дэргэд өөрийгөө шатаах гэснийг Франс пресс агентлагбаасан гарагт мэдээлэв.
Энэ явдал Конгрессоос холгүй Үндэсний паркийн талбайд болжээ.Нэг эрэгтэй (нүдээр харсан хүмүүсийн хэлснээр, хар арьстан америк)савтай бензин толгой дээрээ асгаад, дараа нь өөрийгөө шатаах гэсэн байна. Түүний энэ үйлдлийншалтгааныг хараахан тогтоогоогүй ажээ.Хэргийн газарт ирсэн цагдаа нар болон аврагчид галыг унтраасан байна. Хохирогч тэдэнд талархал илэрхийлсэн гэж гэрчийн этгээдүүд ярьжээ.Үүний дараа тэр эрийг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн байна. ”Вашингтон пост” сонинд бичсэнээр, түүний түлэгдэлт амь насанд нь аюултай байж мэдэх ажээ.
Өмнө нь буюу аравдугаар сарын 3-ндЦагаан ордны дэргэдэх хаалтыг мөргөж, АНУ-ын нууц албаны нэг ажилтныг дайрсан 34 настай Мириам Кэри гэгч эмэгтэйг Конгрессын дэргэд буудан алсан юм. Эмэгтэйг машинаараа зугтаж, Капитолын толгодын зүг явахад цагдаа нар гал нээсэнбайна.Машинд бас Кэрийн нэг ойтой охин байжээ. Азаар охин гэмтэл аваагүй юм.
Кэрийн ингэх болсон шалтгаан тодорхойгүй байгаа ажээ. Хууль сахиулах байгууллагынханы хэлснээр, тэр эмэгтэй сэтгэл мэдрэлийн өвчтэй байсан аж. Түүнийг АНУ-ын ерөнхийлөгч БаракОбама дагаад байдаг гэж тэр үздэг байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ