Хуульчдын их хурал болж байна

Хуульчдын их хурал Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралд 500 гаруй төлөөлөгч оролцож, хурлыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин үг хэлж эхлүүлсэн юм. Энэ удаагийн хуралдаан хоёр өдөр үргэлжлэх бөгөөд хурлаар сайн дурын хороодуудын гишүүнийг сонгож, дүрмийг батламжилна. Тодруулбал, нэг хуульч дунджаар хоёр хороонд бүртгүүлсэн байх юм. Түүнчлэн 30 хуульч мэргэжлийн хорооны удирдлагад нэр дэвших боломжтой юм. Мэргэжлийн хариуцлагын хорооны хувьд хуульч, өмгөөлөгч, прокурор гэсэн төлөөлөлтэй байна. Энэ үеэр Хуульчдын холбоо мэргэжлийн дүрмээ батлах юм.

Б.Танан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ