Жолооны багш таван иргэнийг дайрч гэмтээлээ

Энэ сарын 4-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "Зулцэцэглэн" жолооны курсийн багш эмэгтэй осол гаргаж, таван иргэн гэмтээлээ. Тодруулбал, тэрбээр машинаа жолоодож яваад ногоон гэрлээр гарч байсан таван иргэнийг дайрч, улмаар гарцны цаана гарч зогсжээ. Гэмтэл авсан иргэдийн хувьд ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаа аж. Тухайн үед жолооны багш бус дадлага хийж явсан иргэн осол гаргасан хэмээн мэдэгдсэн ч жолооны багш байсан хэмээн эх сурвалж мэдээлээд байгаа юм. Хэргийг Замын цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Б.Танан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ