"Дэнжийн 1000"-ын замыг энэ сарын 14-нд нээнэ

Дэнжийн мянгын зам буюу 39-р сургуулийн зүүн урд уулзвараас Хүчит шонхор зах - эцсийн буудал хүртэлх 1.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд "Баткубик" ХХК тус замыг гурав хэсэг хувааж хаах төлөвлөгөөт график гарган ажиллаж эхэлсэн. Тэгвэл төлөвлөгөөний дагуу гурав дахь хэсэг буюу "Нарантуул-2" захаас Зам гүүрийн бааз хүртэлх 450 метр замыг өчигдөр орой 22.00 цагаас эхлэн арав хоногийн хугацаатай хаалаа. Тодруулбал, энэ сарын 14-ний орой энэхүү замын зорчих хэсгийг бүрэн нээхээр болжээ.
Б.Танан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ