"Зэрлэг цэцэгсийн хүлэмж"-ийнхэн маргааш өдөрлөг зохион байгуулна

"Хувьсал продакшн"-ы дэлгэцийн анхны уран бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино олны хүртээл болоод удаагүй байна. 1981 оны үед болсон түүхэн явдлыг жүжигчин Д.Ганцэцэг кино зохиол болгон бичиж, гавьяат жүжигчин У.Уранчимэг тус киноны найруулагчаар ажилласан. Тэгвэл уг киноны гол дүрд тоглосонУ.Уранчимэг, Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар үзэгчидтэйгээ уулзаж, сэтгэгдэл солилцох, хамт байх бяцхан өдөрлөгийг маргааш зохион байгуулахаар болжээ. Тэд "Тэнгис, Өргөө 1, 2" кино театруудад үзэгчдээ хүлээн авч уулзахын зэрэгцээ "Хувьсал продакшн"-ы жүжгийн цомог болон, зурагт хуудас бэлэглэх юм байна.

Б.Танан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ