Ш.Батхүүгийн хэрэгт хяналт тавьж байсан прокурор солигдлоо

“Жаст” группын захирал асан Ш.Батхүүг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан гадаадын банкнаас их хэмжээний мөнгө авч, завшсан хэрэгт буруутган УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа юм. Харин түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ. Мөн хэрэгт холбоотой байж магадгүй гэсэн хүмүүсээс мэдүүлэг авч, заримыг нь цагдан хорьсон байна. Түүнчлэн Ш.Батхүүгийн хэрэгт хяналт тавьж байсан Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Ц.Уртнасан солигджээ. Харин түүний оронд өөр прокурор хэргийг хянах бөгөөд одоогоор хэн гэдэг нь тодорхойгүй байгаа аж. Ц.Уртнасан прокурорын хувьд гадаад руу сурахаар явжээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ