Орон сууцны зээлд бонд гаргана


Монголын ипотекийн корпораци урт хугацаатай орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг олон улсын зах зээл дээр бонд болгон худалдаалахаар болжээ. Тэд арванхоёрдугаар сарын сүүл гэхэд орон сууцны зээлд 200 тэрбуын бонд гаргахаар төлөвлөсөн байна. Энэхүү бонд цаашид үргэлжлээд явах юмбайна.Гадны хөрөнгө оруулалтаас таван хувийн хүүтэй бонд босгож ирээд иргэддээ найман хувийн хүүтэй зээл болгож хувиргадаг тасралтгүй үргэлжлэх механизмыг бий болгохоор зорьж байгаагаа МИК-ийн ТУЗ-ийн дарга С.Оргодол сэтгүүлчдэд дуулгасан юм. Ингэснээр Монголын зах зээлд анх удааүндсэн хөрөнгөөр буюу ипотекийн зээлээр баталгаажсан орон сууцны бонд гарах юм байна.
Б.Танан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ