Солонгосын эмч нар нуруу нугасны үнэгүй үзлэг хийнэ


БНСУ-ын нуруу нугас үе мөчний шилдэг эмнэлэг болох "Wooridul" эмнэлгийн нуруу нугасны мэс заслын эмч нар манай улсад ирээд байгаа юм байна. Тэд манай улсын нуруу нугасны өвчтэй хүмүүст эрүүл мэндийн тусламж үзүүлэхээр иржээ. Эмчилгээ, үзлэгээ үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгөх гэнэ. Нуруу нугасны зөвлөгөө авах хүмүүс гуравдугаар сарын дотор авахуулсан MRI зургаа авч ирэх, үе мөчний хувьд MRI болон Рентген зураг байж болох гэнэ.
Б.Танан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ