Н.Номтойбаярын охин дүү бичиг баримтаа хураалгалаа

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын дүү Н.Цэлмүүн Замын цагдаагийн газарт бичиг баримтаа хураалгажээ. Тодруулбал, түүнийг “Ferrari”-тайгаа давхиж байхад нь замын цагдаа зогсоож жолооны үнэмлэх, гэрчилгээг нь хураан авсан байна. Харин Н.Цэлмүүн ямар ч хэрэг зөрчил гаргаагүй байхад үндэслэлгүй бичиг баримт хураан авч хэл амаар доромжилсон хэмээн замын цагдаагийн газар өргөдөл гаргажээ. Харин үүний хариуд Замын цагдаагийн ажилтан тээврийн хэрэгслийн улсын дугаар зүүгээгүй гэх үндэслэлээр хураан авсан хэмээн тайлбарласан аж.

Б.Танан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ