Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори ажиллана

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Нэгдсэн төв лабораторийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болгон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Үндэсний лавлагаа лаборатори нь хяналтын байгууллагад харъяалагдаж, лабораторийн ерөнхий захирлын дэргэд орон тооны бус захирлын зөвлөл ажиллана.

Энэ байгууллага итгэмжлэгдсэн лабораториудын шинжилгээний дүнгийн нийцлийг хянах, маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хүнсний хяналтын лабораториудыг мэргэжил, арга зүй, технологийн удирдлагаар хангах үндсэн үүрэгтэй ажиллана. Хамгийн чухал чиг үүргийн нэг нь лабораторийн шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг цахим байдлаар бүрдүүлж ашиглах юм. Мэдээллийн гол эх сурвалж нь итгэмжлэгдсэн лабораториудын шинжилгээний дүн байна.

Лабораторид тавигдах шаардлага, үйл ажиллагааны төрөл, эрх үүрэг, удирдлагын тогтолцоо, санхүүжилт, хариуцлага, шинжилгээний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх гээд бүх харилцааг нарийвчлан зохицуулсан журмыг өнөөдөр мөн баталсан. Манайд өмнө үндэсний лавлагаа лаборатори ажиллаж байсан туршлага байхгүй, шинээр энэ асуудлыг зохицуулж байгаа учраас журамд гадаад орнуудын эрх зүйн зохицуулалтыг судалж тусгасан байна.

Тусгайлсан чиг үүрэгтэй лавлагаа лабориторитой болсноор хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг тодорхойлох, тандалт судалгаа, шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ хийх ажилнэгдсэн стандарт, удирдлага, зохион байгуулалттай явагдаж, шинжилгээний мэдээллийн сан бүрдэх боломж бүрдэж байна.

Б.Танан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ