Улаанбаатарт сэрүүсч 1-3 хэм дулаан байна

2013 оны 10 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулс болон Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаар 0-5 градус, Алтайн өвөр говиор 14-19 градус, Говийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхихойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 1-3 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ