Цаст Констракшн ХХК-ийн мэдэгдэл

Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт орших барилгыг буулгахаар ажиллаж байсан компанийн туслах ажилтан осолд орж, амиа алдсан явдалд “Цаст Констракшн” ХХК-ийн нийт хамт олны зүгээс гүнээ эмгэнэж буйгаа илэрхийлж байна.


Тухайн газар дээрх хуучин байшинг буулгасны дараа манай компани орон сууцны барилга барихаар төлөвлөж байсныг үгүйсгэхгүй.

Гэвч 2013 оны 10 сарын 04-ний өдөр мэдээллийн зарим сайтаар “Цаст Констракшн ХХК-ийн ажилтан амиа алдлаа” гэх зэрэг үнэн бодит байдалд нийцэхгүй, ташаа мэдээллийг олон нийтэд түгээв. Иймд “Цаст Констаркшн” ХХК-ийн хэвлэл мэдээллийн албанаас манай ямарч ажилтан осолд өртөж, амь насаа алдаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ