“Аль-Шабаб” бүлэглэлийн толгойлогчийг баривчилжээ

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний тусгай зориулалтын хэсэг Сомали улсад лалын “Аш-“Шабаб” бүлэглэлийн толгойлогчдын нэгийг баривчилжээ гэж америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд эрх баригчдын төлөөлөгчийн хэлснийг иш татан мэдээлж байна.

Түүний дурдсанаар, тэнгисийн явган цэргийн шилмэл отряд тус орны өмнөд нутгийн Бараве хотод лалынхны тэнгисийн эрэг дэх харшид тусгай ажиллагаа явуулжээ.Тэр эрэгтэй баривчлагдсан, эсвэл алагдсан гэсэн зөрүүтэй мэдээ иржээ. Түүнийг хэн гэдгийг бас мэдээлэхгүй байгаа юм.

Есдүгээр сард хөрш Кени улсын нийслэл Найроби хотын худалдааны “Westgate” төвд хийсэн халдлагын хариуд уг ажиллагааг явуулсныг мэдээллээ. Энэ халдлагыг зохион байгуулсан гэдгээ “Аль-Шабаб” бүлэглэл хүлээсэн юм. Хүмүүсийг барьцаалах үеэр 67 хүн амь үрэгджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ