“ГОК”-ийн Ч.Ганзоригийг шалгаж байна

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг хууль, хяналтын байгууллагынхан шалгаж эхэллээ. Түүнийг улсын өмчит компанийн төсөв хэтрүүлсэн, худалдан авах ажиллагааг буруу зохион байгуулсан, үргүй зардал гаргасан, цаашлаад бизнесийнхэнтэй хуйвалдсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн бололтой. Өнгөрсөн долоо хоногт хурлаа хийж Ц.Даваацэрэнг Ерөнхий захирлаар томилсон уг байгууллагын дээр дор гэлтгүй хуулийн байгууллагынхан шалгаж байгаа аж.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ