Дахин зочид буудлын цонхоор эмэгтэй хүн үсэрч амиа алдлаа

СБД-ийн нутаг дэвсгэр "Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн" хажуу талд байрлах "Кибер" компютер худалдааны төвд хүн амины хэрэг гарлаа.Уг төвийн нэг давхар бичиг хэрэг, компютерийн худалдаа, хоёр давхарт интернет PC тоглоомын газар, буфет ажилладаг бол гурван давхарт нь караоке хамгийн дээд давхарт нь "Зочид буудал" үйл ажиллагаа явуулдаг байна.
Өчигдөр орой 17 цагийн орчимд тус төвийн хамгийн дээд талын цонхоос эмэгтэй хүн унаж эмнэлэг, цагдаагийн ажилтнууд хэргийн газар ирсэн байв. Төд удалгүй өндрөөс унасан эмэгтэй нас барсныг тогтоож, Шүүхийн шинжээчид ирж цогцсыг авч явсан юм.
Талийгаачтай цугуг зочид буудалд архидан согтуурч байсан бололтой согтуу эмэгтэйг цагдаагийнхан баривчилсан бөгөөд буудлын ажилтнуудаас мэдүүлэг авсан юм. Дөрвөн давхрын цонхнууд хүний биеийн тал хэсэг багтах шахуу жижиг цонхтой учир өөрөө унасан уу, эсвэл хоёр эмэгтэй маргалдсанаас болж үүдсэн хэрэг үү гэдгийг цагдаагийн байгууллага шалгах юм. Болсон явдлыг дараах зургаас үзнэ үү.
www.times.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ