Боловсролын салбарынхны анхааралд

Өвөг дээдсийн цаглашгүй их ухаан, хүлгийнхээ шандсаар дэлхийн дайдыг хэмжин дагуулж явсан монголчууд өнөө цагт эрдэм боловсролоороо улс, орнуудын сүүлийг мушгиж явна.

Цөөн хэдэн оюун билэгт хүмүүс, хүүхэд залуусынхаа оюуны спортын салбарт амжилт олж улс орныхоо нүүрийг тахалсныг эс тооцвол бидний суурь боловсрол дэлхий дахинд муугийн муу хэмээн дүгнэгдсэнийг дахин сануулья.

Энд хэн буруутай вэ гэвэл өнөөх л өөрсдийн хүүхдээ жилийн арав, хорин мянган ногооны үнэтэй сургуульд сургадаг хэрнээ ардын хүүхдийн боловсролыг үл тоодог улстөрчид, боловсролын яамны үе үеийн удирдлагууд буруутай.

Ялангуяа Сү.Батболдын үед БШУЯ-ны сайдаар ажиллаж байсан, тэр үедээ Кембрижийн боловсролын тогтолцоог Монголд нэвтрүүлнэ хэмээн бүхэл бүтэн боловсролын салбараар тоглосон, өдгөө эхнэрийнхээ дансанд өч төчнөөн тэрбумаар мөнгө шилжүүлж, авлига өгөхгүй гэвэл нь хэн нэгнээр рекетлүүлж суудаг нь тодорхой болоод байгаа Ё.Отгонбаяр буруутай юм.

2011 онд "ТИМСС ба ПИРЛС" хэмээх олон улсын судалгааны байгууллагад Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 1.5 сая ам.доллар төлж ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдынхаа сурлагын чанарт дүгнэлт хийлгэсэн байдаг.

Гэтэл яамныхаа бүтэн жилийн төсвийн тал хувийг “тушаан” байж хийлгэсэн судалгааны дүн “F” үнэлгээг заажээ. Харамсалтай нь энэ их мөнгийг үрэн таран хийж хийлгэсэн судалгааныхаа дүнг ард түмнээсээ нууж хааж, ичих нүүрээ элгэндээ наасан байдаг.

Улмаар түүнийг мэдэж нийтэлсэн хэвлэлүүд рүү яамны зүгээс утас цохиж элдвээр дарамталсан нь ч бий. Дээд зэргээр хав дарах санаатай байсан нь ил болоод ирэхээр яамаараа л нэг үүрээ эвдүүлсэн шоргоолж аятай бужигнаж байсан гэдэг.

Судалгааны дүнг тодруулбал, “ТИМСС ба ПИРЛС 2011” судалгааголон улсын боловсролын үнэлгээний нийгэмлэг, Германы өгөгдөл дата боловсруулах төв, АНУ-ын Бостон коллеж, Канадын статистикийн газар хамтранзохион байгуулсан.“ПИРЛС”-аар дөрөвдүгээр ангийн сурагчдын унших чадварын түвшнийг судалсан болТИМСС нь дөрөв болон наймдугаар ангийн сурагчдын математик, байгалийн ухааны мэдлэгийн түвшинг тогтоосон байна.

Уг судалгаанд 80 гаруй улс, оронмөнгөө төлж хамрагдсан бөгөөд манай улсанх удаа оролцсон юм.

Судалгаанд хотын 12, хөдөө, орон нутгийн 28 сургуулийн дөрөвдүгээр ангийн 43 бүлгийн 1313 сурагч, наймдугаар ангийн 40 бүлгийн 1297 сурагч, тэднийэцэг эхчүүд идэвхтэй хамрагдсан ч дүн гарах болоогүй байхад буюу дүгнэх явцад л эхнээсээ муу дүн авч эхэлжээ.

Тухайлбал, сургуулиас ирүүлсэн сурагчийн овог, нэр, төрсөн онтой холбоотой эхнийхуудас мэдээллээс эхлээд лмаш их алдаатай, тэрчлэнзарим багш, сургууль хэдэн хүүхэдтэйгээч мэдэхгүй байх явдалгарсан байна.

Харин тестийн шалгалтын ерөнхий үзүүлэлтээс харвал манай улсын дөрөвдүгээр ангийн сурагчдынхувьд бичгийн хэв муухай, алдаатай бичдэг, уншаад ойлгох чадвар сул, хот, хөдөөгийн зарим сургуулийг харьцуулан нарийвчилсан судалгаа хийхэд хотын захын зарим сургууль хөдөөгийн сургуулиас муу.

Сурагчдын унших, ойлгох чадвар муу байгаа нь тестийн шалгалтын үеэр зөв хариултыг таамгаар сонгох, хариултыг багцаалан хайж байгаагаас илхэн харагдсан гэж судалгааг гардаж хийсэн мэргэжилтэн дүгнэлтдээ тусгажээ.

Ийнхүү судалгаанд оролцсон дөрөвдүгээр ангийн сурагчдын сурлагын чанарыг хангалтгүй гэж үзсэн бол наймдугаар ангийн сурагчдын тестийн дүнг маш муу гэж дүгнэсэн байх юм.

Тухайлбал, Улаанбаатарын сургуулиудын математикийн дундаж дүн 28,3%, байгалийн ухаан 33,6% гэсэн үнэлгээ авсан байхад Баян-Өлгий аймгийн сургуулиуд математик 14,9%, байгалийн ухаан 17,0% гэсэн үнэлгээ авчээ. Нэгтгээд улсын хэмжээнд дүгнэвэл манай улс 39,6% “F” үнэлгээ авчээ.

Энэ дүнгээ нууж хааж элдэвлэсэн, тухайн төсөл дээр манай талаас гардан ажиллаж байсан хүмүүсийн тухай уншигчдын сэтгэгдэл дээр өч төчнөөн сая төгрөг идэж уусан, авгай хүүхдээ их мөнгөөр дур мэдэн цалинжуулсан гэх мэт олон баримтыг дурдсан байсныг түр орхиё.

Харин өнөөгийн БШУЯ-ны зүгээс дөрвөн жилд нэг удаа хийгддэг олон улсын судалгаанд өмнө нь F дүн авсан байдалд хэрхэн дүгнэлт хийж ажиллаж байгаа талаар, 2015 оны "ПИРЛС ТИМСС"-д оролцох эсэх тухайгаа, мөн 2011 оны төслийн багт ажиллаж байсан хүмүүс ямар учраас судалгааны дүнг нууц хааж байсан талаар тайлбар, тэдэнд хэрхэн хариуцлага тооцож байгаа тухай мэдээллүүдийг яаралтай олны өмнө дэлгэнэ хэмээн найдаж үүнийг бичив.

Боловсролын системийн шинэчлэл нэрийн дор элдвийн төсөл боловсруулан тэрбумаар нь мөнгө угааж байсан явдал бий бол тэднийг ч мөн ард түмний өмнө ил гаргах хэрэгтэй юм.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ