Нам даралтын зуух дэлбэрч хоёр хүн түлэгдэв

Баянгол дүүргийн тавдугаар хороо, долдугаар байрны нэгдүгээр орцонд хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргахад хогийн сувагт хог шатаж байсныг унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 33 дугаар гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад зөөврийн хогийн цэгт хог шатаж байсныг унтраажээ.Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы тавдугаар гудамж 169 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:03 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад айлын нам даралтын зуух тэсэрч, иргэн 38 настай эрэгтэй, 35 настай эмэгтэй нарын хөл, гарын хэсэг түлэгдэж гэмтсэнийг ЯТТ-ын 103-ын эмчид хүлээлгэн өгчээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ