Бокс опен биллиардын 10 бөмбөгийн АШТ зохиогдлоо

Бокс опен биллиардын 10 бөмбөгийн АШТ өчигдөр амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээн өнгөрөгч 7-р сард болсон Азийн наадамд тавигдсан Мин брэндийн ширээн дээр явагдсанаараа онцлогтой боллоо.

Тэмцээнд 70 тамирчин өрсөлдөж хасагдах системээр явагдаж медалийн эздээ тодрууллаа. Бокс опен тэмцээний 3-р байранд Эфэс клубын тамирчин П.Дэлгэрдалай, Чэмпионс клубын тамирчин Б.Батбаяр 2-р байранд шалгарлаа. Харин аваргын цомын эзнээр Чампионс клубын тамирчин Б.Цэдэндамба хүртэж Shineклубын тамирчин А.Ерөөлт удаалсан юм. Тэмцээн цаашид жил бүр уламжлал болгон явагдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ