Баруун бүсэд 60 МВт-ын цахилгаан станц барина


Эрчим хүчний яам хууль эрх зүйн орчинг шинэчлэх бодлогын хүрээнд эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батлах зэрэг хэд хэдэн хуулийн төслийг УИХ-д энэ хавар өргөн барьж, 2014 оны оноос хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Одоогоор эрчим хүчний таван хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байгаа бөгөөд идэвхжүүлснээр 2020 он гэхэд 25 хувьд хүргэх боломжтой гэж үзэж байна.
Эрчим хүчний салбарт нар, салхи, ус буюу сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглахад салбар яамнаас анхаарлаа хандуулж байгаа аж. Тухайлбал, 550 МВт-ын нар, салхины сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдэд зээл олгоод байгаа аж. Баруун бүсийн эрчим хүчний 70 хувийг ОХУ-аас, 30 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Энэ бүсэд Дөргөний цахилгаан станцаас өөр томоохон станц байхгүй. Тиймээс ойрын үедээ эрчим хүчний 60 МВт-ын цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа юм. Энэхүү станцаа барьчихвал ойрын жилүүддээ баруун бүсээ хангах боломжтой гэнэ.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ