Эмч нарын буруугаас болж 20 настай бүсгүй амиа алдлаа

Энэ сарын 18-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд эмч нарын буруутай үйлдлээс болж долоон сартай жирэмсэн эх амиа алджээ. 20 гаруй настай Г.Энхтулга гэх эмэгтэй "хийсвэр" хагалгаанд орсон байна. Учир нь түүний амийг аврахын тулд эмч нар яаралтай мэс засалд оруулсан нь энэ бөгөөд харамсалтай нь давхар биетэй эх хагалгаа даагаагүй аж.
Түүнийг 40 хэмийн халуунтай байхад эмч нар хүлээж бай хэмээн хойшлуулсан учир ийнхүү амиа алдахад хүргэжээ. Гэтэл эмч нар ар гэрийнхэнд нь хэлэхдээ жирэмсний хожуу үеийн хордлогоос болж амиа алдсан гэж тайлбарлажээ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ