ШӨХТГ-аас зарласан хурал хойшлов

Нэр бүхий компаниуд АИ-92 шатахууны үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмсэнтэй холбогдуулан Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр 15.00 цагт өөрийн байрандаа мэдээлэл хийхээр зарласан байсан ч маргааш хүртэл хойшиллоо.

“Жаст” ХХК, “Магнай трейд” ХХК-иуд нэгэн зэрэг буюу өнгөрсөн есдүгээр сарын 30-нд АИ-92 шатахууны үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмээд байгаа юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ