А.Түмэн-Өлзий “Баясгалантай сайхан”-ыг мэдрүүлнэ

Дуучин А.Түмэн-Өлзий анхны бие даасан “Баясгалантай сайхан” уран бүтээлийн тайлан тоглолтоо энэ сарын 11-нд “Монгол бөхийн өргөө”-нд 19:00 цагаас хийхээр товоо зарлаад байгаа билээ.
А.Түмэн-Өлзийн 1998-2005 онд Хөгжим Бүжгийн Коллежийг ёочин хөгжимчин мэргэжлээр, 2006-2009 онд Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийг МУГБ Ц.Дэлгэр багшийн удирдлага нь дор уртын дуучин мэргэжлээр тус тус төгссөн аж. Үнэхээр сүүлийн хэдэн жилүүдэд монголын дууны урлагийн ерөнцөд өөрт заяагдсан авъяас билэгээрээ 2010 онд “Ирээдүй минь” цомгийг МУСТА Э.Төрмандахтай хамтран гаргаж байсан бол 2011онд “Хайр ирнэ”, 2012 онд “Сэтгэлийн толь” зэрэг цомгуудаа бие даан гаргаж байжээ. Түүнчлэн 2010 онд “Даяарын амгалан”, 2012 онд “Сэтгэлийн толь” зэрэг бие даасан кино концертуудаа туурвисны зэрэгцээ 2013 онд МУСТА П.Жимсээтэй хамтран “Хайлан” кино концертоо туурвиж дуунд дуртай дуучин ард түмэндээ толилуулж байсан юм.
“Баясгалантай сайхан” уран бүтээлийн тайлан тоглолтын ерөнхий продюссерээр МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, ерөнхий найруулагчаар “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч МУСТА Б Ариунболд, Хөгжмийн найруулагчаар "Анир" студийн захирал хөгжмийн найруулагч, МУСТА Б.Алтанхуяг нар ажиллаж байгаа бол урилгаар МУГЖ У.Далантай, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУСТА Т.Дэлгэрмөрөн, язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, бүжгийн “Улаан сарнай” хамтлаг, амьд хөгжмийн "Маршал" хамтлаг, Уртын дуучид зэрэг эрхэм уран бүтээлчид оролцох юм. Түүнчлэн тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Sunshine Village” хотхон, Ивээн тэтгэгчээр “Bes Holding”, “Himon construction”, “Бодэн” групп, “Бодэнх” ххк, “Очиргэр” ххк, “Моттоо”, “Bsound” нар ажиллаж байгаа ажээ.
Үзэгч, сонсогч, түмэн олондоо дуун цэнгүүнээ толилуулах гэж буй уран бүтээлийн тайлан тоглолтын тасалбар “Монгол бөхийн өргөө”-ий кассаар худалдаалагдаж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ