“Шарталт” нээлтээ хийнэ

“Шарталт” инээдмийн уран сайхны кино өнөөдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийнэ. Уг киноны найруулагчаар Л.Лхагважаргал, продюсероор Д.Мөнхбат ажилласан бөгөөд гол дүрүүдэд жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий, Б.Баатархүү, Б.Бямбацогт нар тогложээ.

Энэхүү шинэ уран бүтээлдээ өнөөгийн нийгэмд хэн хүний сэтгэлийг эмзэглүүлсэн асуудал болоод буй архидалтын талаар хөнджээ. Тэд хэт их газар авсан архидалт чухам юунд хүргэж байгааг залууст сургамж болгох үүднээс уг киногоо хийсэн хэмээн онцоллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ