З.Баянсэлэнгийн гар хөл бологсдыг шүүнэ

2012 оны орон нутгийн сонгуулиар мөнгө тараасан Н.Бугасүрэн нарын зургаан хүнийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 08.30 цагаас шүүнэ.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130.2-т зааснаар буруутган шүүж буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ,Н.Содхүү нарын хүмүүс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүмүүс хөлссөн мөнгө тараалгажээ.
Тэд МАН-ыг дэмжээрэй хэмээн гурван сая гаруй төгрөгийг 50, 50 мянга болгон тараасан байна. Тиймээс тэдний гар хөл болсон хүмүүсийг өнөөдөр шүүх юм байна. Тэдэнд холбогдох шүүх хурал өмнө нь хоёр удаа товлогдсон ч тодорхой шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл хойшлоод байгаа юм.
Хуралд улсын яллагчаар А.Дэлгэрмөнх, шүүгчээр Б.Халиун нар оролцоно. Харин шүүгдэгчдийн өмгөөлөгч “Энэ хүмүүс шүүгдэх ёсгүй. Мөнгө тараалгасан З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нарыг шүүгдэгчээр татах ёстой” гэдгээ илэрхийлээд байгаа юм.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ