АНУ, Өмнөд Солонгост цохилт өгнө гэж сүрдүүлэв

Умард Солонгосын цөмийн аюулыг тогтоон барих тухай хэлэлцээрт АНУ, Өмнөд Солонгос гарын үсэг зурсныг БНАСАУ-ын эрх баригчид эрс буруушаажээ. Тэд үүнийг“эрээ цээргүй өдөөн хатгалга” хэмээн тодорхойлоод, ямарваа аюул учирсан тохиолдолд сэрэмжлүүлэх цохилт өгнө гэж мэдэгдсэн байна.
Аравдугаар сарын 8-10-нд Солонгосын хойгт болох АНУ, Өмнөд Солонгос болон Японы тэнгисийн цэргийнтактикийн хамтарсан сургуулилтыг ч“түрэмгийллийн илрэл” гэж Пхеньяндбас үзэж байгааг хэвлэлд мэдээлжээ. Иймэрхүү аливаа тактикийн сургуулилтыг дайнд бэлтгэж байгаа хэрэг хэмээн БНАСАУ байнга үздэг юм.АНУ, ӨмнөдСолонгосын гарын үсэг зурсан хэлэлцээрт цөмийн зэвсэг болон үй олноор хөнөөх бусад төрлийн зэвсэг хэрэглэнэ гэж Пхеньяны эрх баригчид сүрдүүлсний хариуд холбоотнуудын авах арга хэмжээг заажээ.
Үүнээс гадна, хоёрдугаар сард БНАСАУгурав дахь цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан америкийн “цөмийн хаалтыг” бэхжүүлэх арга хэмжээг хэлэлцээрт бас дурдсан байна.АНУцэргийн тогтоон барих багц хэрэгслийг холбоотондоо олгох үүрэг хүлээснийг АНУ-ын Пентагоны тэргүүн Чак Хейг нотлосон юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ