Хунтайж Гарри удахгүй гэрлэх гэж байна
Британийн хатан хааны ач хүү хунтайж Гаррийн найзбүсгүйКрессида Бонастүүнтэй суухыг зөвшөөрчээ. Гарритай уулзах болсоор жил хагас болж байгаа бүсгүйн найз нөхөдингэж ярьсан байна.
“Дейли телеграф” сонины даваа гарагийн дугаарт бичсэнээр,29 настай Гарри гэрлэх саналыг нэлээд хэдэн сар тавьж байсан ч,24 настай Крессида нөхөрт гарахад хэтэрхий залуу байнахэмээн үзэн, эргэлзэж байжээ. Үүнээс гадна, бүсгүйжүжигчин болохыг мөрөөдөж байсан бөгөөд хатан хааны гэр бүлийн гишүүнтэй гэрлэснээр, энэмөрөөдөлд саад учирна хэмээнболгоомжилж байсан байна.
Одоо “Крессида өөрийн айдсыг давж”, хосын найз нарын хэлж байгаагаар, “хурим хийхээр нэгэнт шийдвэрлэжээ”.Зарим мэдээгээр, хурим бүр дараа жил болж болохоор байна.
Крессида, Гарри хоёр өнгөрсөн оны тавдугаар сараас уулзахболжээ.Хунтайжийн үеэл эгч, гүнж Евгения тэднийг танилцуулсан байна.
Бүсгүй сурвалжит удмын баян гэр бүлд төржээ. Түүний эцэгбизнесч, түүхч Жеффри Бонас Харроугийн элит сургууль болон Октсфордын их сургууль төгсгөсөн бөгөөд английн уламжлалт хувцасны даавуу худалдаалдаг компанийг тэргүүлдэг байна.Бүсгүйн эх леди Мэри-Гэй Жоржина Лорна Керзонньгүн Керзон-Хаугийн гэр бүлийн хүн ажээ.Тэд 1920-иод оны эхээр Их Британийн гадаад хэргийн сайд байсан лорд Жорж Керзоны холын садан юм.
Крессидагийн эгч Изабелла Колторп британийн нэрт жүжигчин бөгөөдтэрбумтан Ричард Брэнсоны хүү Сэм Брэнсонтой суусан юм.Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бичсэнээр, залуудаа Изабелла Гарригийн ах, хунтайжУильямтай уулззаж учирдаг байжээ.
КрессидахунтайжГаррийн хуучин найз бүсгүйЧелси Дэйвигийнадил Лидс хотын их сургуульд бүжгийн урлагт суралцаж байсан байна. Челсимөн энэ их сургуулийн хуулийн факультетад сурч байжээ.Крессида бас Лондон хотын хөгжмийн дээд сургууль,бүжгийн “Тринити Лабан” сургуулийг дүүргэсэн байна.
Гарри Афганистанд алба хааж байхдаа Крессидатай утсаар байнга ярьдаг байсан гэж хосын найз нар хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ