Ил задгай асгасан хог шатсан дуудлага их иржээ

Амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 16, гал түймрийн зөрчлийн тав, цогцос гаргах нэг, мэдээллийн дөрвөн дуудлага ирж Нийслэлийн аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Ирсэн нийт гал түймрийн дуудлагын 75% буюу 12 дуудлагыг ил задгай асгасан хог шатсан дуудлага эзэлжээ.
ТухайлбалСүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжинд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 01:45 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргаж унтраасан байна. Мөн Налайх дүүргийн хоёрдугаар хороо, 52 дугаар байрны нэг дүгээр орцонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 14:44 цагт өгснөөр Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад хогийн сувагт хог шатаж байсныг унтраажээ.
Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн хоёрдугаар гудамжиндхог шатаж байна гэсэн дуудлагыг 19:04 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргахад жалганд овоолсон хог шатаж байсныг унтраажээ.
Баянгол дүүргийн тавдугаар хороо, долдугаар байрны нэгдүгээр орцонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 21:48 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргахад хогийн сувагт хог шатаж байсныг унтраасан байна.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 33 дугаар гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагыг 22:14 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад зөөврийн хогийн цэгт хог шатаж байсныг унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы тавдугаар гудамж 169 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:03 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргахад айлын нам даралтын зуух тэсэрч, иргэн 38 настай эрэгтэй, 35 настай эмэгтэй нарын хөл, гарын хэсэг түлэгдэж гэмтсэнийг ЯТТ-ын 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ