Их хэмжээний тарваганы арьс, бугын эвэр хураан авчээ

Замын-Үүдийн чиглэлээр хууль бусаар их хэмжээний тарваганы арьс, бугын эврийг хураан авчээ. Цагдаагийн ажилтнууд тус суманд ажиллаж байсан хятад, монгол иргэдийн чингэлгээс тарваганы 1800 ширхэг арьс, бугын их хэмжээний эвэр илрүүлсэн байна. Дээрх гэмт хэрэгт холбоотой байж болох хятад, монгол иргэдийг цагдаагийнхан саатуулан шалгаж эхлээд байгаа юм байна. Энэ хэргийг Замын-Үүдийн Цагдаагийн хэлтэст мөрдөхөөр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ