Гэртээ гранат хадгалж байжээ

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, есдүгээр гудамжинд үерийн даланд хүний цогцос байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу аврах ангийнхан очиход нэр хаяг нь тодорхойгүй 50 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Мөн Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороо, уурхайн хэсэгт нүүрсний бичил уурхайд агаар дутагдсаны улмаас хүн ухаан алдсан гэсэн дуудлагаар 17:55 Уул уурхайн аврах албаны бүрэлдэхүүн хүрэлцэн очиход 55 нас эрэгтэй, 57 нас эрэгтэй нар угаарын хийд хордсон байдалтай байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дүүргийн эмнэлэгт шилжүүлэн өгсөн гэсэн мэдээллийг налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс ирүүлжээ.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо дугаар байрны айлын 00-ийн өрөөнд гурван ширхэг гранат байна гэсэн мэдээлэлийг өгснөөр дүүргийн онцгой байдлын хэлтсээс холбогдох мэргэжилтэн очиход сургалтын гранат байсныг аюулгүй болгожээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ