Н.Энхбаярын биеийн байдал сайжирч байна

БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал сайжирч байна. Эсийн алдагдалд орсон хэмээн онош тавиад байсныг БНСУ-ын эмч нар баталсан юм. Анх 59 кг жинтэй байсан бол Солонгос эмчилгээ хийлгээд дөрвөн кг нэмж 63 кг болжээ. Мөн тэрбээр шөрмөсний болон чихний хагалгаа хийлгэжээ. Ямартаа ч Н.Энхбаяр дарга Сөүлд эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд намынхан нь яг аль эмнэлэг гэдгийг нууцалж байгаа юм. Гэвч тэндэхийн Монголчууд аль хэдийн эргэж тойроод эхэлсэн сурагтай. Түүнчлэн эмчилгээ нь хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа. Тиймээс он гартал эх орондоо ирэхгүй байх гэж эх сурвалж хэллээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ