Хөвсгөл нууранд завь осолдож нэг иргэн амиа алдлаа

Энэ сарын 5-нд Хөвсгөл нууранд явж байсан иргэн осолдож амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал, түүнийг нуураар явж байхад завь нь хөмөрч, тэрбээр амиа алдсан байна. Амиа алдсан иргэний цогцсыг одоо хүртэл олоогүй бөгөөд Онцгой байдлын газраас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ