З.Баянсэлэнгийн гар хөл бологсдын хурал хойшиллоо


2012 оны орон нутгийн сонгуулиар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нарын хүмүүс МАН-ыг дэмж хэмээн иргэдээр мөнгө тараалгасан гэх хэргийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлсэн ч энэ сарын 16-ны 13.30 цаг хүртэл хойшиллоо. Тодруулбал, хуралд шүүгдэгчээр татагдсан Н.Бугасүрэн менежертэйгээ нэг өмгөөлөгчтэй байжээ. Харин шүүх бүрэлдэхүүн тэднийг тус тусдаа өмгөөлөгч авахыг шаардсан. Мөн хохирогч гэх АН-ын Н.Ганболдыг хуралдаанд заавал оролцуулах шаардлагатай хэмээн үзсэн байна. Тодруулбал, З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нарыг Н.Бугасүрэн нарын зургаан иргэнээр гурван сая төгрөгийг 50, 50 мянгаар тараалгасан гэх. Гэвч уг хэрэг хуулийн байгууллагад шалгагдахад мөнгө тараалгасан гэх УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нар хэргээс мултарч, өгсөн үүрэг даалгаврых нь дагуу мөнгө тараасан гэх Н.Хишигсүрэн нарын хүмүүс шүүгдэхээр болжээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ