Тушаал өөрчлөн улсад хохирол учруулж байна

Тушаал шийдвэрийг дураараа өөрчлөн төрийн албыг уландаа гишгэж байна. 48 дугаар сургуулийн захирал асан Б.Эрдэнэчимэгийн нэр бүхий тоот тушаалуудыг өөрчлөн түр ажилд авсан багшийг үндсэн болгон өөрчилж, улсад хийгээд бусдад их хэмжээний хохирол учруулсан байна.
“Хими биологийн багш Ч.Оюунцэцэг жилийн чөлөө авсан тул 2010 онд МУБИС-ийг Биологийн багш мэргэжлээр төгссөн Бадамгарав овогтой Оюунсувдыг 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс биологийн багшаар түр авч ажиллуулсугай” хэмээн тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэчимэг 2011 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 01/101 тоот тушаал.
Гэтэл 2011 оны арвандугаар сарын 20-ны өдрийн 131 дэх тушаалаар “биологийн багш Ч.Оюунцэцэг жилийн чөлөө авсан тул 2010 онд МУБИС-ийг Биологийн багш мэргэжлээр төгссөн Бадамгарав овогтой Оюунсувдыг 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс биологийн багшаар авч ажиллуулсугай” хэмээн өөрчилжээ.
Үүнээс гадна “Б.Содбаатарыг 2012 оны наймдугаар сарын 27-ны өдрөөс манаачаар авч ажиллуулсугай” гэсэн тушаалыг “2012 оны наймдугаар сарын 27-ны өдрөөс манаачаар түр авч ажиллуулсугай” хэмээн өөрчилжээ. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар манаачаар ажилд ороод байсан Б.Содбаатар нь захирал асан Б.Эрдэнэчимэгтэй таарамжгүй харилцаатай байсан аж. Иймд түүнийг ийнхүү тушаалыг нь өөрчилж, хохироосон байна.
Архивын тухай хуулийн журмын дагуу бүх бичиг баримтыг цахимжуулах аяны хүрээнд энэхүү тушаалыг өөрчлөсөн нь эхний шалгалтаар тогтоогдоод байгаа аж.
Энэхүү хууль бус үйлдэл нь шалгалтын явцад илэрсэн бөгөөд анх гаргасан тушаал нь хоёр хувь гарч нэг нь байгууллагын нягтлан, нөгөө нь бичиг хэрэгт хадгалагддаг. Гэтэл бичиг хэрэгт байсан тушаалыг дур мэдэн өөрчилсөн байна. Архивт үндсэн ажилтнаар авсан гэсэн тушаал байгаа боловч сургуулийн нягтлан дээр түр ажилд авсан тушаал байсан байна.
Уг тушаал өөрчлөх үед бичиг хэргийн ажилтнаар н.Сувд-Эрдэнэ ажиллаж байжээ. Тэрбээр одоо тус сургуульд багшаар ажилладаг.
Энэхүү хууль бус үйлдлийг шалгуулахаар холбогдох байгууллагад шалгуулахаар өгөөд байгаа аж. Энэ мэтчилэн тушаал өөрчлөн төрийн ажлыг завхруулагчид үүгээр дуусахгүй.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ