"Батширээт" ХХК-ийн барилгад хоёр хүн амиа алдлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс болж, ажилчид унаж бэртэх, цаашлаад амь насаараа хохирох хэрэг буурахгүй байна. Тэгвэл өнгөрсөн хоногт БЗД-ийн 12-р хороонд ”Батширээт” ХХК-ийн баригдаж байгаа барилга дээр Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат иргэн 25 настай эрэгтэй А, мөн сумын харьяат иргэн 23 настай эрэгтэй О нар угсардаг төмөр шат зөөж байгаад өндөр хүчдэлийн шугаманд хүрч тогонд цохиулж нас барсан хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас хөдөлмөр аюулгүй байдлаа бүрэн хангаж ажиллахыг анхааруулж байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ