Боксчид дэлхийн аваргыг зорив

Энэ сарын 11-нээс 26-ны хооронд Казахстаны Алма-Ата хотод боксын ДАШТ болно. Энэ тэмцээнд өрсөлдөх 7 боксчин өнөөдөр Казахстаныг зорилоо.

Боксын ҮШБ-ийн тамирчид нэг сар гаруй хугацаанд Орхон аймгийн Олимп баазад цугларалтад гарч бэлтгэлээ базаасан.Манай улсаас 49, 52, 56, 60, 64, 69, 75, 81 кг-ийн жинд 7 боксчин өрсөлдөнө. Тэд энэ сарын 6-ны өдөр цугларалтнаас буугаад өнөөдөр эх орноосоо мордлоо. ДАШТ-ий 64 кг-ийн жинд эх орноо төлөөлөх хоёр тамирчны дунд сорил хийж дэлхийн аваргын хүрэл, олимпийн наадмын хүрэл медальт МУГТ У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ З.Энхзоригийг ялснаар Казахстаныг зорих болсон.

ДАШТ-ийг зорих баг бүрэлдэхүүнийг танилцуулая. 49 кг-д Ган-Эрдэнэ, 52-д Энхдэлгэр, 56-д Н.Төгсцогт, 60-д Отгонжаргал, 64-д У.Мөнх-Эрдэнэ, 69 кг-д Түвшинбат, 75-д Шинэбаяр, 81 кг-д Эрдэнэбаяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ