Сири явсан сэтгүүлч Х.Уламбаяр ажлаасаа халагджээ

“Eagle news” телевизийн олон улсын тоймч Х.Уламбаяр, зураглаач А.Билгүүн нар Сирийн дайныг сурвалжилж, дайны талаарх мэдээллийг халуун цэгээс нь хүргэж байсан. Тэдний бэлтгэсэн, мэдээ мэдээлэл цахим сүлжээгээр цацагдсанаасаа хойш сайн, муу янз бүрийн шүүмжлэл дагуулсан юм. Тэгвэл сэтгүүлч Х.Уламбаяр, А.Билгүүн нар нутагтаа ирсэн даруйдаа ажлаасаа халагджээ. Тодруулбал, тэднийг ажлаа шалтгаангүйгээр тасалсан, байгууллагын техник хэрэгсэл зөвшөөрөлгүй авч явсан шалтгаанаар халсан байна. Гэвч үнэн хэрэгтээ тэд дайны бүс рүү нэвтрээгүй байж нэвтэрсэн мэт ярьж үзэгчдийг хуурсан, гадаадын нэртэй зурагчны зургийг зөвшөөрөлгүй авч хэрэглэснээсээ болж ийнхүү халагдсан байна. Энэ байдлаас болж, сэтгүүлч Х.Уламбаяр фэйсбүүк хуудсаа хаагаад байгаа юм.

Б.Танан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ