Ноцтой осол гарч, хоёр иргэн амиа алдлаа

Зам тээврийн ноцтой осол гарч, хоёр иргэн амиа алдаж, нэг иргэн хүнд бэртсэн хэрэг гарлаа. Тодруулбал, СХД-ийн 61-ийн гарамын ойролцоо “Синотрак” маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийн чиргүүлийн холбоос эвдэрснээс чиргүүл нь салж, эсрэг урсгалд оржээ. Үүний улмаас өөдөөс ирж явсан машиныг мөргөсөн байна. Ослын улмаас хоёр иргэн газар дээрээ амиа алдаж, нэг хүн хүнд бэртжээ. Мөн тухайн машинд ачиж явсан найман үхэр үхсэн байна. Уг хэрэгт Замын цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ