Шилдэг моделиуд хөхөвчгүйгээр загварын тайзнаа алхана

“Reflections II” буюу “Тусгал” шоу энэ жил загварын акулууд гэгддэг топ моделиудаар дизайнерын урласан бүтээлийг олонд харуулах шоу зохион байгуулахаар бэлдээд буй аж. Тэгвэл энэхүү загварын шоугаа барууны хувцас загварын стандартын дагуу нүцгэнээр амилуулахаар болсон сурагтай. Өөрөөр хэлбэл монголын шилдэг моделиуд хөхөвчгүйгээр загварын тайзнаа алхах гэнэ. Энэхүү зоримог шийдэл нь мэргэжлийн моделиудын ур чадвар болон, сэтгэл зүйг шалгасан томоохон шоу болох юм. Өнгөрсөн жилийн “Тусгал” шоугаар загвар өмсөгчид өндөр өсгийтөөс татгалзаж, мэргэжлийн балетын гуталтай тайзнаа алхаж байжээ. Харин энэ жилийн “Reflections II” шоуны нэгэн чимэг нь мөнхийн залуу гэх тодотголтой топ модел Э.Одгэрэл байх аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ