Африкийн тэрбумтнуудыг нэрлэж байна

"Venture" сэтгүүлээс Африкийн орнуудын тэрбумтныг нэрлэв. Тус сэтгүүлээс анх удаагаа Африкийн тэрбумтнуудын жагсаалтыг гаргаж байгаа юм. Жагсаалтад нийт 55 хүн орсон ба тэдгээрийн зөвхөн гурван нь л эмэгтэйчүүд байна. Жагсаалтыг Нигерийн чинээлэг эр Алико Дангот 20.2 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө тэргүүлжээ.
Энэ жагсаалт гарснаар Африкийн орнуудын хүн амын баян ядуугийн ялгааг харуулсан маргааныг дахин сэдрээж буйг хэрэг боллоо хэмээн ихээхэн шүүмжлэлд өртөж буй. Африкийн орнуудын ядуу буурай хүн амын тоо сүүлийн 30 жилд 205 саяас 441 сая болтлоо өссөнийг өнгөрөгч дөрөвдүгээр сард Дэлхийн банкнаас мэдээлсэн.
Жагсаалтанд багтсан нийт тэрбумтнуудын хөрөнгийг нэгтгэвэл 143.88 тэрбум ам.доллар болж байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ