“Зул цэцэглэн” жолооны курсийн багшид хэрэг үүсгэлээ


“Зул цэцэглэн” жолооны курсийн багш таван хүн дайрч гэмтээсэн хэрэг олны анхаарлыг татаж байна. Учир нь тус багшийн үйлдлээр жолооны курсуудын үнэн төрх гарсан гэх. Тэгвэл уг осол гаргасан багшид Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэжээ. Хэдийгээр осолд өртсөн таван иргэний дөрөв нь гомдолгүй хэмээн мэдүүлсэн ч нэг иргэн хүн бэртсэн учраас ийнхүү цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас үүнээс дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох албаны зүгээс өгөхгүй байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ