Дархлаажуулалтын аян эхэллээ

“Дархлаажуулалт бүхий халдварт өвчнөөс сэргийлье” уриатай дархлаажуулалтын аян өнөөдрөөс эхэлж байна. Энэхүү аян арван хоногийн хугацаатай буюу энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх юм.

Энэхүү арван хоногийн хугацаанд заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, эмч, эмнэлгийн ажилчид, эрсдэлт бүлгийн хүн амыг улирлын томуугийн эсрэг вакцинаар, Анагаахын их, дээд сургууль, коллежид сурч байгаа оюутнуудыг В вируст гепатитын эсрэг вакцинаар нэг сарын зайтай хоёр удаа дархлаажуулах арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ