Б.Мөнхбаярыг суллах шаардлага хүргүүлжээ

Өнгөрсөн сард төрийн ордон руу буудсан, тэсрэх бөмбөгтаюьсан гэх хэргээр эрүү үүсгэгдэн баривчлагдсан Ц.Мөнхбаярыг суллахын төлөө хэмээн фэйсбүүк хуудас нээж иргэдийн нэгдэхийг уриалсан зар онлайнаар тарж эхэллээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдэд хандаж шаардлага хүргүүлсэн талаархи албан бичгийг тус хуудсанд байрлуулжээ.Шаардлагад "Есдүгээр сарын 16-ны болсон “Гал үндэстэн” холбооны хэсэг хүмүүсийг үйлдлийг “Иргэдээ сонсдоггүй, сонсохыг хүсдэггүй” төр засгийнханд сануулга өгөх үйлдэл" хэмээн үзэж байгаа гэдгээ шаардлагад дурджээ.
Нэгэн цагт түүнтэй мөр зэрэгцэн үйл хэргээ нэгтгэж явсан төрийн бус байгууллагуудын төлөөлөл ийнхүү нэгдэж түүнийг суллуулах хөдөлгөөнийг өрнүүлж байгаа юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ