“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийнхэн үзэгчидтэй уулзана

“Хувьсал” продакшны дэлгэцийн анхны уран бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино олны хүртээл болоод удаагүй байна.
1981 оны үед болсон түүхэн явдлыг жүжигчин Д.Ганцэцэг кино зохиол болгон бичиж, гавьяат жүжигчин У.Уранчимэг тус киноны найруулагчаар ажилласан. Тэгвэл уг киноны гол дүрд тоглосон У.Уранчимэг, Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар үзэгчидтэйгээ уулзаж, сэтгэгдэл солилцох, хамт байх бяцхан өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, Тэнгис кино театрт 13.30, Өргөө-2-т 18.30 цагаас үзэгчдээ хүлээн авч уулзахын зэрэгцээ “Хувьсал” продакшны жүжгийн цомог болон, зурагт хуудас бэлэглэх юм байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ