130 сая төгрөгийн өмч хөрөнгө галаас хамгааллаа

Өнгөрсөн хоногт нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 16, Аврах ажиллагааны хоёр, химийн бодистой холбоотой нэг дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.
Тухайлбал Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11:23 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад 3х3, 3х4 метрийн хэмжээтэй хоёр амбаар, зургаан метр хашаа шатаж байсныг унтрааж, галд өртөж болзошгүй байсан 60 сая төгрөгийн өмч хөрөнгийг аварч ажилласан байна.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын хоёрдугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:38 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 10х10 метрийн хэмжээтэй хоёр давхар байшингийн дээвэр, хажуугийн айлын 2х2 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшлын хамт шатаж байсныг шуурхай ажиллан унтрааж, гал түймрийн аюулаас 60 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 14:58 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад таван ханатай гэрийн дотор тал, үүдний амбаарын хамт шатаж байсныг унтрааж, 10 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас аварчээ.
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Хөрс худалдааны төвийн дэргэд байрны орц утаатай байна гэсэн дуудлагыг 19:26 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад хогийн сувагт хог шатаж байсныг унтрааж, утаажилтийн бүсээс 16 иргэнийг гаргаж амь биеийг нь авран хамгаалсан байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ